images

10 баримт: Төрийн албаны ерөнхий шалгалт

Б.Бадамзул

10 баримт

2023-03-16


Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг төрийн албаны ерөнхий шалгалт нийслэлд өчигдөр эхэллээ.

1. 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөж буй Төрийн албаны тухай шинэ хуулиар төрийн албаны шалгалтыг их, дээд сургууль төгссөн, төрийн албанд ажиллах хүсэлтэй Монгол улсын насанд хүрсэн иргэд өгдөг.

2. Шалгалтын агуулга нь монгол хэл, бичиг, эрх зүй, Монголын түүх, соёл, нийгэм, эдийн засгийн мэдлэг сорих тест болон дүн шинжилгээ хийх чадвар сорих дасгалаас бүрдэнэ. Үүн дээр энэ оноос эхлэн мэдээллийн аюулгүй байдал, дижитал орчинд ажиллах чадварын сорил нэмэгдлээ.

3. Мөн энэ оноос эхлэн тус шалгалтыг улирал бүр буюу жилд дөрвөн удаа зохион байгуулдаг болов.

4. Оны нэгдүгээр улирлын шалгалт өчигдөр эхэлсэн бөгөөд маргааш дуусах юм. Энэ шалгалтад нийслэлийн 2507 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.

5. Үүнээс нийслэлд болсон эхний шалгалтад 140 хүн орохоос 101 нь шалгалт өгч 30 нь тэнцсэн байна.

6. 2022 онд төрийн албаны шалгалтыг 11180 хүн өгснөөс 3739 нь тэнцжээ.

7. Шалгалтад тэнцсэн хүмүүсийн 933 нь эрэгтэй, 2806 нь эмэгтэй байв.

8. Сүүлийн дөрвөн жилийн статистикаар 2020 онд хамгийн олон буюу 22299 хүн шалгалт өгөхөөр бүртгүүлж 17292 нь шалгалт өгч 5484 нь тэнцсэн байдаг.

9. Төрийн албаны шалгалтад нийт шалгуулагчийн 30 хувь нь тэнцдэг гэсэн статистик бий.

10. Энэ шалгалтад тэнцсэн иргэдийг төгссөн сургуулиар нь авч үзвэл АШУҮИС тэргүүлж, МУИС, ШУТИС удаалдаг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.