images

Монголчууд Финландын эрчим хүчний салбарын туршлагыг судлав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-03-15


     Манай улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулахаар зорьж буй. Ингэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарч цаг уурын хувьд ижил төстэй Финланд улсын туршлагыг судалж байна. Тодруулбал, Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Эрчим хүч, Барилга, хот байгуулалт, Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөлөгчид 3 дугаар сарын 6-10-нд Финландын Хельсинки хотод ажиллажээ. Тэд Финландын Гадаад хэргийн яам, Эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн яам, “Бизнес Финланд” байгууллага, Нордикийн хөгжлийн сан, Финландын Эрчим хүчний агентлаг болон хувийн компаниудын үйл ажиллагаатай танилцаж, сэргээгдэх эрчим хүч, холимог эх үүсвэрийн шийдэл бүхий хэсэгчилсэн дулаан хангамжийн технологи, шийдлийг судалсан байна. Энэ үеэр Монголын тал эрчим хүчний салбарт ногоон шилжилт хийх шийдлийг идэвхтэй эрэлхийлж байгааг Финландын тал онцолсноос гадна эрчим хүчний салбар нь хоёр улс хамтран ажиллах бүрэн боломжтой салбар болохыг дурдав. Монгол, Финланд улсууд 1963 оны 7 дугаар сарын 8-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил 60 жилийн ой тохиож байна.

Эх сурвалж: um.fi

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.