images

Канадаас Монгол руу 20 тонн хоккейн тоног хэрэгсэл илгээв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-03-14


     Канадын “Leslie Global Sports” байгууллагын үндэслэгч ах дүү Бои Лэсли, Нэйт Лэсли нар 2015 оноос хэрэгжүүлж буй “Rinks of Hope: Project Mongolia” төслөөрөө дамжуулан Монгол руу хоккейн тоног хэрэгсэл илгээлээ. Тэд 20 тоннын нэг чингэлэг дүүрэн хоккейн тоног хэрэгсэл цуглуулж, түүнийгээ ялган ангилаад гуравдугаар сарын 5-нд Монгол руу илгээжээ. Тэд анх 2018 онд тус төслийн хандивын аяныг зохион байгуулсан бөгөөд тухайн үед Канадын Бритиш Коламбиа мужийн монголчуудын холбоотой хамтарчээ. Улмаар Монголын хоккейн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг хамтын зорилгоо болгосон хоёр байгууллага гурав дахь удаагийн тусламжаа илгээж байгаа нь энэ юм. Тус байгууллагын тусламж ирснээр манай улсад хоккей тоглодог хүүхдүүдийн тоо гурав дахин нэмэгджээ. Өнгөрсөн хугацаанд тэд хоккейн  өмсгөл гэхэд л 1000 ширхэгийг илгээсэн байна. Тэдний илгээсэн нэг өмсгөлийг 2-3 хүүхэд хамт хэрэглэдэг аж. Түүнчлэн Монголын анхны хоккейн эмэгтэй шигшээ багийг IIHF буюу Олон улсын мөсний хоккейн холбооны тэмцээнд оролцуулснаар зогсохгүй Монголын анхны хоккейн академийг 160 гишүүнтэй байгуулж U6, U8, U10 насны ангиллын баг бүрдүүлэн тухайн ангиллын тэмцээнүүдийг зохион байгуулжээ. Өнөөдөр тэд Монгол улсын шигшээ багийн дасгалжуулагч А.Мэргэнтэй хамтран манай улсын хоккейн дэд бүтцийг сайжруулахад тусалж байгаа юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.