Э.Амартүвшин Ромын театрт “Pagliacci” дуурийн гол дүрд дуулж байна
Чихэнд чимэгтэй
2023-03-14
Ромын дуурийн театрт “Pagliacci” дуурийн нээлт өчигдөр боллоо. Уг дуурийн гол дүрүүдийн нэг Тониогийн дүрд Ардын жүжигчин, баритон Э.Амартүвшин дуулж байна. Түүний талаар “Pagliacci” дуурийн оркестрийг удирдсан маэстро, дэлхийн шилдэг арван удирдаачийн нэг Даниэл Орин “Би хэдийгээр Монголд очиж үзээгүй ч гайхамшигт баритон Э.Амартүвшин, түүний гэр бүлээр Монголыг төсөөлөн бахархаж байна” гэжээ. Тус дуурийг 1892 онд Италийн дуурийн удирдаач Ружеро Леонкавалло зохиосон бөгөөд хоёр үзэгдэлт энэ дуурийг анх 1892 оны 5 дугаар сарын 21-нд Миланы “Teatro Dal Verme” театрт тоглосон бол үүнээс жилийн дараа Лондон, Нью-Йоркийн театрт тогложээ. Улмаар дэлхийн алдартай дууриудын нэг болсон “Pagliacci”-г энэ удаа Ромын театрт 3 сарын 14-18 хүртэл дөрвөн удаа тоглох ажээ. Э.Амартүвшин нь Ж.Вердигийн "Набукко", "Риголетто" дуурийн гол дүрийг чадварлаг бүтээдгээрээ алдартай билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.