images

Өмнөговь: Шинээр номын сан барина

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-03-14


    Өмнөговь аймгийн 2022-2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төв номын сангийн барилгыг шинэчлэхээр болжээ. Одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа номын сангийн барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй, зай талбай нь хүрэлцэхгүйн улмаас шинээр 1500 мк/в талбай бүхий гурван давхар цогцолбор барихаар болсон байна. Хэдий шинэ барилгын ажил эхэлсэн ч номын фондыг тогтмол баяжуулж, явуулын номын сангийн үйл ажиллагаа явуулан, уншигчдын тоог нэмэгдүүлэх зэргээр үйл ажиллагаагаа тогтмол чанартай явуулсаар байгаа аж. Төлөвлөгөөний дагуу номын сангийн шинэ барилгын барилга угсралтыг 4.1 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр орон нутгийн "Тэлмүүн доной" компани ажлыг эхлүүлжээ. Шинэ барилга нь Даланзадгад хотын шинэ суурьшлын бүсэд  Байгалийн түүхийн музей, Хөгжимт драмын  театрын дунд байх юм. Өмнөговь аймгийн  төв номын сангийн хөмрөг 161 мянгад хүрч, өнгөрсөн жил 80 орчим мянган хүн, тэр дундаа 31 мянган хүүхдэд үйлчилжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.