Канадын “Монгол” нэртэй сууринд ёслол хийв
Чихэнд чимэгтэй
2023-03-13
Монгол, Канад улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Канадын Онтарио мужийн Маркам хотын ойролцоох Монгол гэдэг нэртэй суурингийн нэрийг тэмдэглэх ёслол гуравдугаар сарын 4-нд болжээ. Ёслолыг Монголын Элчин сайдын яам, Маркам хотын захиргаа хамтран хийсэн байна. Уг суурин нь Умард Америк дахь цорын ганц “Монгол” нэртэй газар болж байгаа юм. Суурингийн нэрийг тэмдэглэх ёслолын үеэр хоёр тал мод тарьж, "Монгол" гэсэн пайз тогтоожээ. Энэ сууринг 1865 онд байгуулсан хэдий ч анхны оршин суугч нь 1772-1827 онд тэнд амьдарч байсан Петер дө Гэрр юм. Тус газарт 1820 оноос нидерланд айлууд амьдрах болсон бөгөөд өдгөө энэ суурингийн уугуул оршин суугчид цөөрсөн тул Холбооны засгийн газраас орон нутгийн фермерүүдэд газрыг нь түрээсэлдэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.