images

Нийслэлийн гэрэлтүүлгийн шонгуудыг QR кодтой болгоно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-03-10


     Нийслэлд 90 гаруй мянган гэрэлтүүлэг байдаг бөгөөд түүнийг Нийслэлийн нэгдсэн удирдлагын төвөөс удирддаг. Гэвч өглөө унтрааж, орой асаахаас бусдаар аль гэрэлтүүлэг эвдэрсэн, стандартын бус зэргийг мэдэх боломжгүй ажээ. Иймд нийслэл дэх бүх гэрэлтүүлгийн шонд QR код байршуулахаар боллоо. Ингэснээр иргэд гэрэл нь шатсан, шон нь унасан, эвдэрсэн, стандартын бус гэрэлтүүлэг бүхий шон дээрх QR кодыг уншуулбал Нийслэлийн нэгдсэн удирдлагын төвд мэдээлэл нь очиж, шаардлагатай засвар үйлчилгээг хийдэг болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.