Бельгийн хаант улсад МҮХАҮТ-ийн салбарыг байгуулав
Чихэнд чимэгтэй
2023-03-07
Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн салбарыг Бельгийн нийслэл Брюссель хотод нээлээ. Улмаар тус хотод байгаа олон улсын байгууллагуудын төлөөлөгчид Элчин сайдын яаманд уулзалт зохион байгуулж салбарын нээлтийг хийснээр үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна. Энэ үеэр Монгол улсаас Европын холбоо, Бельги, Нидерланд, Люксембургт бизнес, мэдээллийн төв байгуулах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Ингэснээр манай улсын гадаад худалдаа, эдийн засгийн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр орох юм. Мөн уулзалтад Европын холбооны улсуудын хөдөө аж ахуйн салбарын туршлагыг Монголдоо нэвтрүүлэх зорилготой “UB Cab” компаны гүйцэтгэх захирал Н.Отгонбаярын ахалж буй “Нүүдэлчдийн гарц” төслийн гишүүд оролцсон байна. Тэд өөрсдийн үйл ажиллагаа болон НҮБ-ын дэргэдэх Дэлхийн Худалдааны Төвөөс Улаанбаатар хотноо зургадугаар сарын 26-29-нд зохион байгуулах “Дэлхийн экспортын хөгжлийн форум”-ын бэлтгэлийн талаар танилцуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.