images

Мөсний хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-03-06


     Ази, Номхон далайн орнуудын 18 хүртэлх насныхны мөсний хоккейн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-17-нд “Мөсөн өргөө”-нд болохыг Монголын хоккейн холбооноос зарлалаа. Мөн тус тэмцээний дараа Дэлхийн аваргын IV дивизионы тэмцээнийг энэ сарын 23-26-нд тус ордонд хийх ажээ. Уг хоёр тэмцээнийг зохион байгуулахад 1.7 тэрбум төгрөг төсөвлөснөөс зардлын 50 хувийг Олон улсын хоккейн холбоо гаргах юм байна. Харин үлдсэн зардлыг зохион байгуулагч орны хоккей сонирхогч дэмжигчид бүрдүүлдэг байна. Тэгвэл уг тэмцээнүүдэд оролцохоор манай улстай нийлээд дэлхийн арван орны 450 тамирчин оролцох юм. Манай улсаас энэ тэмцээнд оролцох шигшээ багийн 50 гаруй тамирчин бэлтгэлээ ид базааж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.