АНУ-ын гаалийн хөнгөлөлттэй барааны жагсаалтыг шинэчлүүлэхээр болжээ
Чихэнд чимэгтэй
2023-03-03
АНУ-ын Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP)-ийн үйлчлэх хугацаа дууссан тул хөтөлбөрийг шинэчлэн батлуулахаар “GSP Coalition”-ий гүйцэтгэх захирал Д.Антонитой 27 орны Элчин сайд нар Вашингтонд суугаа Аргентиний Элчин сайдын яаманд уулзсан байна. Уулзалтаар хөнгөлөлтийн системийн хугацааг сунгах үйл явц, жагсаалтыг шинэчлээгүйгээс гарч буй үр дагаврын талаар хэлэлцжээ. Тус уулзалтад Монгол улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр оролцож импортын тарифын хөнгөлөлтийн үргэлжлэх хугацааг сунгах саналыг дэмжсэн байна. Улмаар энэ асуудлыг Конгресст өргөн мэдүүлэхээр болж, Элчин сайд нар албан захидалд гарын үсэг зуржээ. АНУ-ын Гаалийн хөнгөлөлттэй импортын барааны жагсаалтад 11 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн хамаардаг бөгөөд үүнд Монгол улсаас гарал үүсэлтэй 3400 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн багтаж, гаалийн татварын хөнгөлөлт эдэлдэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.