images

Чехэд болох Дэлхийн авто замын их хуралд Монголыг урив

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-03-03


       Дэлхийн авто замын 27 дахь их хурал ирэх аравдугаар сарын 2-6-ны өдрүүдэд Чехийн Прага хотод болно. Энэ хурал дөрвөн жил тутам нэг удаа болдог бөгөөд анхных нь 1908 онд Парист болж байсан юм. Зуу гаруй жилийн түүхтэй уг хурлыг Чех улс хоёрдахь удаагаа зохион байгуулах гэж буй бөгөөд анх 1971 онд 14 дэх их хурлыг Прагад хийж байжээ. Хурлыг хоёрдахь удаагаа хийх бэлтгэл ажил эхэлсэн тул гуравдугаар сарын 1-нд Монгол улсын Элчин сайдын яаманд тус улсын Тээврийн яамны Гадаад харилцаа, Европын Холбооны газрын захирал Михал Фридрих, тус яамны Бодлогын газрын захирал Лудек Сосна нар зочилж Элчин сайд Д.Гансүхэд Монголын төлөөлөгчдийг хуралд оролцохыг урьсан байна. Мөн хурлын бэлтгэл ажлын талаар танилцуулжээ. Энэ жилийн их хуралд 3000-5000 орчим төлөөлөгч, олон орны Тээврийн сайд оролцох юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.