images

Монгол улс мал аж ахуйн салбарын судалгаанд Австралитай хамтарна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-03-03


     Австралийн олон улсын хөдөө аж ахуйн судалгааны төвийн ерөнхий менежер, профессор Анн Флэминг, менежер, доктор Босибори Бэтт нартай тус улсад суугаа Элчин сайд Г.Даваасүрэн өнөөдөр уулзлаа. Тэд Монголын мал аж ахуйн салбарт тулгамдаж буй бэлчээрийн доройтол зэрэг асуудал, малын тоо толгой, чанарыг сайжруулахад чиглэсэн хамтарсан судалгаа хийх тухай ярилцжээ. Мөн хөдөө аж ахуйн салбарт хүний нөөц бэлтгэхэд хамтран ажиллах талаар санал солилцсон байна. Одоогоор манай улсын Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн “Уул уурхайгаас шалтгаалан доройтсон бэлчээр, газрыг сайжруулах олон наст ургамлын үр үржүүлэг”, малчдад зориулсан “Хариуцлагатай, тогтвортой амьжиргаатай нүүдэлчин” төсөл хэрэгжүүлэх саналтай байгааг танилцуулж, энэ хоёр төслийг хамтран хэрэгжүүлэх боломжийг хэлэлцжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.