Ази тивийн оны шилдэг өсвөрийн рапид шатарчнаар Д.Мөнхзул шалгарлаа
Чихэнд чимэгтэй
2023-03-03
Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, Олон улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзул “Ази тивийн оны шилдэг өсвөрийн рапид шатарчин” номинацийн эзэн боллоо. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард Румынд болсон дэлхийн аваргын тэмцээнд өөрийн ангилалдаа нэг ч хожигдолгүй түрүүлснээр Монголын шатрын түүхэнд анх удаа 16 насандаа дэлхийн хошой аварга болсон юм. Үүнээс найман жилийн өмнө найман настайдаа Өмнөд Африкт болсон тэмцээнд түрүүлж байсан аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.