images

Японы тусламжаар хог хаягдлын үйлдвэртэй боллоо

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-10-19


     Говь-Алтай аймгийн Алтай хот хатуу хог хаягдлыг нягтруулах төв, хүлээн авах цэг, булах талбайтай болов. Тус байгууламжийг Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар барьж "Алтай тохижилт" ОНӨАҮҮГ-т өчигдөр хүлээлгэн өгсөн байна. Мөн уг төслийн хүрээнд хог ачих машин нэгийг нэмж авах бөгөөд хуванцар сав, гялгар уут, хаягдал цаасыг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хоёр иргэн, нэг аж ахуйн нэгжид 60 сая гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.