"Цэргийн сэтгэл зүйн үндэсний хөтөлбөр” боловсруулна
Чихэнд чимэгтэй
2023-03-02
“Монгол улсад цэргийн сэтгэл судлалын салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх” зорилтын хүрээнд ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Санамж бичигт ШУА-ийн ТССХ-ийн захирал Ж.Цолмон, Хил хамгаалах ерөнхий газрын Захиргаа удирдлага эрхэлсэн дэд дарга Д.Мөнгөнжин нар гарын үсэг зурсан байна. Улмаар талууд “Цэргийн сэтгэл зүйн үндэсний хөтөлбөр”-ийг хамтран боловсруулах, Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн дэргэд Хилийн цэргийн сэтгэл судлалын төв байгуулах, сэтгэл судлалын чиглэлээр хамтарсан туршилт, судалгаа хийх, сэтгэл зүйн сургалт зохион байгуулах зэрэг ажлыг хамтран хийхээр тохирчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.