images

БНСУ-ын Хууль зүйн сайд Монголд айлчилж, визгүй зорчих нөхцлийг судална

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-03-02


     Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр БНСУ-ын хууль зүйн сайд, ГИХГ-ын дарга тэргүүтэй зочид гуравдугаар сард манай улсад айлчлах тухай мэдээлэв. Учир нь, манай улс тус улсаас монгол иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох, визгүй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар хамтарч ажиллах саналыг удаа дараа тавьсан билээ. Иймд БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сог Ёль улсынхаа Ерөнхий сайд, Хууль зүйн сайд болон холбогдох албан тушаалтнуудад манай улсаас тавьсан саналын дагуу визгүй болгох нөхцөлийг судалж, богино хугацаанд танилцуулах үүргийг өгсөн байна. Мөн тус улсаас солонгос иргэдийг Монголд визгүй зорчуулах санал тавьжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.