images

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс байгуулагдсаны 60 жилийн ой өнөөдөр тохиож байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-03-01


     Монгол Улс Лондон хотноо 1962 оны 11 дүгээр сарын 1-нд ЮНЕСКО буюу НҮБ-ын Боловсол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын дүрэмд гарын үсэг зурснаар тус байгууллагын 108 дахь бүрэн эрхт гишүүн болж байв. Улмаар 1963 оны гуравдугаар сарын 1-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 77 дугаар тогтоолоор ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссыг Гадаад явдлын яамны дэргэд байгуулсан бөгөөд өнөөдөр тус комисс байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Уг комиссын даргаар Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг ажилладаг билээ. Тус байгууллага нь дэлхийн соёлын өвийг хамгаалах зорилгынхоо хүрээнд 2011 онд Солонгосын үндэсний комисстой хамтран “Монгол Улс дахь баримтат өвийг хадгалж хамгаалах” төслийг Үндэсний төв номын санд төвлөрөн хэрэгжүүлж байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.