images

Зураач Ч.Болорын “Сэтгэгдэл” үзэсгэлэн Парист гарна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-03-01


     Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач Ч.Болорын “Сэтгэгдэл” үзэсгэлэн маргааш Монгол улсаас Францад суугаа Элчин сайдын яаманд 18-20 цагийн хооронд гарна. Байгалийн зураач Ч.Ичинноровын шавь тэрбээр 2007 оноос уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ. Тухайлбал, Улаанбаатар, Ирландын Даблин, Данийн Копенгаген, Канадын Ванкувер, Торонто, Оттава зэрэг хотуудад үзэсгэлэнгээ дэлгэсэн туршлагатай аж. Мөн 2016, 2020 онд Монголын урчуудын эвлэлийн шилдэг зураач, 2019 онд Ванкуверийн олон улсын үзэсгэлэнгээс “Арт мастер” гуравдугаар байрын шагнал хүртсэн байна. Тэрбээр “Акрилик будгаар уран зураг зурах 100 арга техник” номын хамтран зохиогч билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.