“Дон Кихот” балет тоглоно
Чихэнд чимэгтэй
2023-02-28
Улсын дуурь бүжгийн эрдмийн теарт ирэх гуравдугаар сард Мигэль дэ Сервантесийн “Кихот ноён” зохиолоос сэдэвлэн бүтээсэн хошин романтик төрлийн “Дон Кихот” балетыг тоглоно. Хөгжмийн зохиолч Л.Минкусын аяар 1869 онд амилсан энэ балетыг анх Москвагийн их театрт тоглож байсан түүхтэй. Харин манай улсад анх 1971 оны гуравдугаар сарын 1-нд балетмейстер Б.Жамъяндагвын дэглэлтээр тайзнаа амилуулсан юм. Уг балет гурван бүлэг, дөрвөн үзэгдэлтэй бөгөөд энэ удаа удирдаачаар Т.Гэрэлцэцэг, балетмейстерээр Ардын жүжигчин Б.Жамъяндагва дахин ажиллажээ. Балетыг гуравдугаар сарын 4, 5-нд 17 цагаас тоглох бөгөөд тасалбарын үнэ 30-60 мянган төгрөгийн хооронд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.