Т.Хангал Тайландын Үндэсний дээд лигийн аварга боллоо
Чихэнд чимэгтэй
2023-02-28
Монгол улсын их сургуулийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн оюутан, Үндэсний гар бөмбөгийн дээд лигийн “Натур Мед Ноён” багийн тамирчин Т.Хангал Тайланд улсын Үндэсний дээд лигийн аварга боллоо. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Тайландын “Накхон Ратчасима” багт тоглохоор явсан бөгөөд Монголын гар бөмбөгийн анхны легионер тамирчин болсон юм. Тайландын гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч 12 дугаар сард эхлэн хоёр сар үргэлжилж өнгөрсөн ням гарагт дууссан бөгөөд “Накхон Ратчасима” баг түрүүлсэн бол Т.Хангал Тайландын үндэсний дээд лигийн “Үнэ цэнтэй тоглогч”, “Шилдэг хамгаалагч” шагналын эзэн болсон байна. Тэрбээр багтаа хамгаалагчийн байрлалд тоглодог, багийнхаа отгон гишүүдийн нэг юм. “Накхон Ратчасима” баг нь 2023 онд дэлхийн чансааны 25 дугаарт Хятадын “Фүжян” багтай зэрэг бичигдэж байна. Анх 2005 онд байгуулагдсан энэ баг 2021 оны Азийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм. Харин Т.Хангал 2021 онд Монголын үндэсний дээд лигийн аварга болсон бөгөөд тухайн үед “Шилдгийн шилдэг тоглогч” шагнал хүртсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.