Улаан тайгын байгаль хамгаалагчдад хальтардаггүй ул бэлэглэжээ
Чихэнд чимэгтэй
2023-02-27
Амцагаан нэрээрээ олонд танигдсан Японд амьдардаг залуу С.Мөнхбат Улаан тайгын байгаль хамгаалагчдад ууланд явахад тохиромжтой, цасанд шигддэггүй, хальтардаггүй, гуталдаа бэхэлдэг зориулалтын цасны ул гурвыг бэлэглэжээ. Тэрбээр уулын цана сонирхдог бөгөөд түүний ээж Б.Санжидмаа байгаль хамгаалагч хийж байсан тул тайгын байгаль хамгаалагчдад ийм бэлэг өгөхийг зорьсон байна. Улмаар жилийн хугацаанд зориулалтын бэхэлгээ гурвыг худалдан авч цуглуулаад энэ оны нэгдүгээр сарын 20-нд Японоос Монгол руу илгээснийг байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх сарын дараа ийнхүү хүлээн авсан байна. С.Мөнхбат өмнө нь хорь гаруй монгол залууг удирдан өөрсдийн гараар 1500 ширхэг амны хаалт хийж япончуудад үнэгүй тарааж байсан юм. Тэрбээр тус улсад болсон газар хөдлөлт, байгалийн гамшгийн үеэр хүмүүнлэгийн тусламж үзүүлэх сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байжээ. Түүнчлэн өнгөрсөн оны аравдугаар сард Японд амьдардаг монголчуудтай хамтран 114 сурагчийн цүнхийг хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад илгээсэн байна. Мөн өнгөрсөн шинэ жилээр “Жаргалын эдлэн” хөгшчүүдийн асрамжийн газрынхны шинэ жил тэмдэглэх хүслийг биелүүлэхээр хувиасаа гацуур худалдан авч өгсөн зэргээр сайн үйлсийн олон аяныг санаачлан хийжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.