images

15 настай монгол охин Европ тивийн цомын хоёр тэмцээнд дараалан түрүүлэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-27


    Өсвөрийн жүдоч Тэрбишийн Ариунзаяа хоёрдугаар сарын 18-нд Fuengirola Cadet European Cup 2023” нээлттэй тэмцээнд түрүүллээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн -52 килограммын жинд барилддаг бөгөөд түүний жинд 34 жүдоч хүч үзсэн байна. Энэ тэмцээнд гурван тивийн 19 улсын 448 жүдоч оролцжээ. Т.Ариунзаяа уг тэмцээний өмнөхөн хоёрдугаар сарын 11-нд “Naples Cadet European Cup нээлттэй тэмцээнд мөн түрүүлсэн юм. Тус тэмцээний -52 килограммын жинд 25 жүдоч зодоглосон бөгөөд тэмцээнд нийт дөрвөн тивийн 23 улсын 386 жүдоч оролцсон байна. Ингэснээр Монголын 15 настай жүдоч Европ тивийн цомын тэмцээнд дараалан түрүүлэв. Тэрбээр 2022 оны өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай бөгөөд мөн онд насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдаж хүрэл медалийн эзэн болсон юм. Улмаар Улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монголын хамгийн залуу жүдо бөхийн тамирчин болсон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.