images

Сан-Франциско: Юань гүрний урлагийн талаар лекц уншив

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-27


    АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотын Азийн урлагийн музей, Азийн урлагийн нийгэмлэгээс явуулсан “Азийн урлагийн хавар 2023: Дэлхийн барилдлагаа: Манай эриний хоёрдугаар мянганы Ази ба Азийн урлаг” цуврал арга хэмжээ өнгөрсөн баасан гарагт боллоо. Уг лекцэд Монгол улсын Консулын газраас оролцсон бөгөөд Колумбын их сургуулийн Зүүн Азийн хэл, соёлын тэнхимийн дэд профессор, монголч эрдэмтэн Моррис Россаби “Юань гүрэн: Урлаг, технологи ба худалдаа” сэдвээр лекц уншжээ. Түүний лекцэнд Монголын түүх, урлаг, соёлыг сонирхон судалдаг судлаач, эрдэмтэд ирснээс гадна дэлхийн өнцөг булан бүрээс 200 гаруй сонирхогч цахимаар оролцсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.