images

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан Туркт 78 сая төгрөг хандивлажээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-27


     Туркт болсон газар хөдлөлтийн улмаас хохирсон иргэдэд зориулж Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлав. Хандивт дархан цаазат болон байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа, сав газруудын захиргаа, цаг уур, орчны шинжилгээний төв зэрэг Байгаль орчны яамд харьяалагддаг 95 байгууллага нэгдсэн байна. Тэдний хандив 78 сая 764 мянга 495 төгрөг болсон бөгөөд салбарын сайд Б.Бат-Эрдэнэ Туркийн Элчин сайд Зафер Атешид өнгөрсөн лхагва гарагт гардуулан өгчээУг хандивыг хүлээн авахдаа Элчин сайдБайгаль орчин, аялал жуулчлалын салбарт ажилладаг нийт албан хаагчдад гүн талархал илэрхийлье. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэгчлэн Монгол улсын Засгийн газраас гамшигт нэрвэгдсэн хот руу баг илгээж найман хүний амь авраад эх орондоо саяхан ирлээ. Иргэдийн хандив тусламж ч тасралтгүй үргэлжилсээр байна. Та бүхний тусыг Туркийн ард түмэн хэзээ ч мартахгүй” гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.