Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дөрөв дэх тулаандаа яллаа
Чихэнд чимэгтэй
2023-02-24
Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, ААШТ-ий хошой аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр өглөө мэргэжлийн боксын дөрөв дэх тулаанаа АНУ-д хийлээ. Түүний өрсөлдөгч Никарагуа улсын тамирчин "Baby face" хочит, 28 настай Жованни Гуттиэррэс байв. Уг тамирчин мэргэжлийн бокст 16 тулаан хийснээс 11-т нь ялж байсан туршлагатай. Харин Э.Цэндбаатар тулааны өмнө хэлж байснаараа өрсөлдөгчөө гуравдугаар үед хүнд цохилтоор ялж мэргэжлийн боксын дөрөвдэх ялалтаа байгуулав. Тэрбээр өмнөх гурван тулааныхаа хоёрыг ОХУ-д, нэгийг нь Хятадад хийж бүгдэд нь ялсан юм. Гэхдээ Э.Цэндбаатар мэргэжлийн бокст нийт таван тулаан хийж 21 үе тоглохдоо бүгдэд нь ялсан гэж явдаг ч Хятадад хийсэн өөр нэг тоглолт нь тодорхойгүй гэсэн бүртгэлтэй байдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.