images

Бүргэдийн баяр ирэх долоо хоногт болно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-23


     Нийслэлийн Аялал жуулчлалын газар, "Монголын бүргэдчид холбоо" төрийн бус байгууллага, "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолбор газрын хамтран зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” гуравдугаар сарын 4, 5-нд "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт болно. Уг баярын зорилго нь Наурызын баярыг угтан казах үндэстний ёс заншил, өв уламжлалыг сурталчлан таниулах, гадаад, дотоодын жуулчдыг татах юм. "Бүргэдийн баяр"-аар бүргэдтэй жагсаал хийж хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчидийг шалгаруулах ажээ. Мөн бүргэдээр шырга буюу хиймэл өгөөш бариулах, хамгийн сайн сургасан бүргэд шалгаруулах, казах үндэсний наадам болох тулам булаалдах, газраас зоос шүүрэх тэмцээн явуулна. Түүнчлэн галын наадам, морьтон баатрын тоглолт, бүргэд, тэмээтэй зураг авахуулах зэрэг тоглолт, үзүүлбэрүүд хийхээр бэлтгэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.