images

Сар шинийн өдрүүдээр зах худалдааны төвийн ажиллах хуваарь

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-23


     Сар шинийн баярын өдрүүдэд зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас танилцууллаа. Энэ жил зах, худалдааны төвүүд урт хугацаагаар амарч байгаа бол сүлжээ дэлгүүрүүд богиносгосон цагаар ажиллаж байна. Тухайлбал, "Нарантуул" олон улсын худалдааны төв гуравдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа хэвийн явуулах бол "Хархорин", "Дүнжингарав", "Хүчит шонхор" худалдааны төв хоёрдугаар сарын 28-наас ажиллаж эхэлнэ. Харин "Барс 1, 2", " Хүннү молл", "Алтжин бөмбөгөр" төвүүд шинийн дөрвөнөөс хэвийн ажиллах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.