images

Японы Элчин сайдын яам агаар цэвэршүүлэгч худалдана

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-22


     Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамныхан дотоод хэрэгцээндээ ашиглаж байсан цахилгаан бараагаа битүүмжилсэн дуудлага худалдаагаар худалдах зар тавьжээ. Тухайлбал, 2017 оны 11 дүгээр сард 190 доллароор худалдаж авсан “SHARP KC-F30E”  агаар цэвэршүүлэгч зургаа, 390 доллароор авсан “KC-G50E” агаар цэвэршүүлэгч 22, 470 доллароор авсан “KC-G60E”  есөн ширхгийг худалдах ажээ. Харин дуудлага худалдааны анхны үнэ “KC-F30F” 30 мянга, “KC-G50E” 60 мянга, “KC-G60E” 70 мянган төгрөгөөс эхлэх юм. Эдгээр агаар цэвэршүүлэгчийг худалдаж авахыг хүсвэл гуравдугаар сарын 1-ний 14:30-16:00 цагийн хооронд Элчин сайдын яаманд очиж үзэх боломжтой аж. Улмаар худалдан авах үнийн саналыг гуравдугаар сарын 1-ний 14:30 цагаас гуравдугаар сарын 3-ны 17:00 цагийн хооронд Элчин сайдын яамны төв хаалганы харуулд битүүмжилж өгснөөр дөрөв хоногийн дараа худалдан авагчийг шалгаруулж мэдэгдэх юм байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.