images

Шведийн монголчуудын үндэсний бөхийн барилдаанд Х.Цагаанбаатар түрүүлэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-22


     Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монголчууд байгаа байгаа газартаа нэг дороо цуглан усан туулай жилийн сар шинийн баярыг тэмдэглэв. Шведэд суугаа монголчууд хоёрдугаар сарын 18-нд Стокхольм хотноо үндэсний бөхийн барилдаан хийж, багачуудын дунд гар зургийн уралдаан зарлажээ. Барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд зодоглосноос Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, аймгийн арслан Х.Цагаанбаатаар түрүүлэв. Харин наадмын үзүүр бөхөөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, аймгийн начин М.Батмөнх тодорсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.