О.Цэцэнцэнгэл Тел-Авивын "Их дуулга"-д түрүүлэв
Чихэнд чимэгтэй
2023-02-20
Улсын начин Б.Одхүүгийн ууган хүү О.Цэцэнцэнгэл Израильд болсон Тел-Авивын "Их дуулга" тэмцээнд эрэгтэйчүүдийн +100 килограммын жинд түрүүллээ. Тэрбээр алтан медалийн төлөө Азербайжаны Ушанги Козаүритэй барилджээ. Тэмцээнд таван тивийн 52 орны 398 тамирчин өрсөлдсөнөөс 224 нь эмэгтэй, 174 нь эрэгтэй жүдоч байв. Харин тэмцээнийг медалийн чансаагаар Франц, Канад, Израиль, Гүрж тэргүүлсэн бол манай улс нэг алт, нэг хүрэл, хоёр шагналт тавдугаар байр, нэг шагналт долдугаар байрын амжилттай долоодугаарт эрэмбэлэгдэв. Уг тэмцээнд Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар барилдаж тавдугаар байрт шалгарсан бол эрэгтэйчүүдийн -90 килограммын жинд Г.Алтанбагана хүрэл медаль хүртжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.