images

“Тавантолгой”: 100 мянган тонн нүүрс дуудлага худалдаагаар борлууллаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-20


     “Тавантолгой” ХК өнгөрсөн баасан гарагт уурхайгаас олборлосон 100 мянган тонн нүүрсийг үнэ хаялцуулах нээлттэй дуудлага худалдаагаар борлууллаа. Улмаар нэг тонн нүүрсийг 173.3 доллароор үнэлжээ. Ийнхүү нүүрсийг анх удаа нээлттэй дуудлага худалдаанд оруулсан нь Засгийн газрын гадаад валютын нөөцийг нэмэх бодлогын нэг хэсэг юм. Иймд Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.1, 197.2 дахь хэсэгт заасны дагуу худалдан авагч аж ахуй нэгжүүдийн дунд үнэ хаялцуулах нээлттэй дуудлага худалдаа хийлээ. Өмнө нь уурхайн ам нөхцөлөөр нэг тонн нүүрсийг 100 хүртэл доллароор худалдаалдаг байсан аж. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани баасан гарагт Монголын хөрөнгийн биржтэй хамтран экспортод гаргах нүүрсийг цахимаар арилжсан билээ. Ингэхдээ 32 мянган тонн коксжих нүүрсийг нэг тонныг нь 179.1 доллароор арилжсан бөгөөд өмнө нь нэг тонн коксжих нүүрсийг 109 ам.доллароор борлуулдаг байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.