Улаанбаатарт Дэлхийн экспортын форум болно
Чихэнд чимэгтэй
2023-02-20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор энэ оны зургадугаар сарын 27-28-нд Улаанбаатар хотноо болох “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, Дижитал, Тогтвортой” сэдэвт Дэлхийн экспортыг дэмжих форумыг олон улсад зарлалаа. Уг форумыг Олон улсын худалдааны төвтэй хамтран хийх бөгөөд тус байгууллагаас хоёрдугаар сарын 15-нд уг форумыг сурталчлав. Женевт болсон уг арга хэмжээнд Монгол, Хятад, Сальвадор, Гамби, Пакистан, Сьерра-Леоне, Уганда, Замби, Ботсвана, Бутан, Бурунди, Доминикан, Этиоп, Унгар, Энэтхэг, Ирак, Кыргызстан, Лаос, Балба, Сэйшелийн арлууд, Вьетнам зэрэг улсын дэлхийн худалдааны байгууллагын төлөөлөгч, Женевт суугаа элчин сайдууд оролцсон байна. Мөн Нидерландын “Straight Circles”, Эмиратын “Simply Fit”, Египетийн “Harvest” зэрэг хэд хэдэн орны компанийн гүйцэтгэх захирал уг арга хэмжээнд оролцжээ. НҮБ-ын Олон улсын худалдааны төв нь жижиг дунд үйлдвэрлэлийн асуудлыг дагнан хариуцдаг цор ганц байгууллага юм. Иймд Дэлхийн экспортыг дэмжих форумд жил бүр 600-1000 орчим үндэсний болон олон улсын бодлого боловсруулагчид, худалдааг дэмжих байгууллагууд, олон улсын байгууллагын тэргүүн, бизнесийн төлөөлөгчид оролцдог байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.