Монгол улс өнгөрсөн сард 107 улстай худалдаа хийжээ
Чихэнд чимэгтэй
2023-02-17
Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдлын энэ оны нэгдүгээр сарын үзүүлэлтийг танилцууллаа. Манай улс өнгөрсөн сард нийт 107 улстай худалдаа хийжээ. Ингэснээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.8 тэрбум доллар болж, өмнөх оны мөн үеэс 669.5 сая доллароор өссөн байна. Үүнийг задалбал, экспорт 1.1 тэрбум, импорт 688 сая доллар хүрсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулбал, экспорт 538.1 сая, импорт 131.5 сая доллароор өсжээ. Уг өсөлтөд нүүрс, цайр, төмрийн хүдрийн баяжмалын экспорт голлон нөлөөлсөн байна. Харин импорт өсөхөд дизель түлш, ачааны болон суудлын автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл, ариун цэврийн хэрэглэлийн импорт өссөн нь нөлөөлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.