images

Архангай аймагт үндэсний бичиг, эх хэлний сургалтын төв нээгдэв

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-02-16


     Архангай аймагт үндэсний бичиг, эх хэлний сургалтын төв нээгдлээ. Өв тээгч, лам Х.Батбаярын санаачлан нээсэн "Тайхар таталбар"төвийн багшаар аймгийн дөрөвдүгээр сургуулийн монгол хэлний багш Б.Цэрэндэжид ажиллах ажээ. Тус төв нь аймагтаа эх хэл, үндэсний бичгийн чиглэлээр нээгдэж байгаа анхны сургалтын төв юм. Багш Б.Цэрэндэжид нь 2015 оноос уран бичлэгийн дугуйлан хичээллүүлж, муутуу цаас, торго, даавуу, хамба хилэн, хурганы арьсан дээр  уран таталбар бичихийг  хүүхдүүдэд зааж иржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.