images

Карлын их сургуулийн “Mongolica Pragensia” сэтгүүл гарлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-16


     Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний “Mongolica Pragensia” сэтгүүл хэвлэгдэн гарлаа. Тус тэнхимд бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалахаар хориод оюутан суралцаж байгаагийн тав нь докторын зэрэг хамгаалж байгаа аж. Харин тэнхим дөрвөн багштай гэнэ. Тус тэнхимээс эрхлэн гаргадаг энэ сэтгүүлд Монголын түүх, төрт ёс, шашин, соёлын чиглэлээр хийсэн судалгааны үр дүнг нийтэлдэг байна. Сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Монгол, Чех, Герман, Унгарын эрдэмтдийн бүтээлүүд багтжээ. Тухайлбал, илхан Аргунаас Ромын пап IV Николаст 1290 онд илгээж байсан захидлын тухай сонирхолтой өгүүлэл орсон байна. “Mongolica Pragensia” сэтгүүл нь Азиас бусад бүс нутагт монгол судлалын чиглэлээр англи хэл дээр хэвлэгддэг цорын ганц эрдэм шинжилгээний сэтгүүл юм. Мөн 2016 онд  Европын хүмүүнлэгийн болон нийгмийн ухааны салбарын эрдэм шинжилгээний сэтгүүлийн жагсаалтад бүртгүүлсэн нэр хүндтэй сэтгүүл ажээ. Сэтгүүлийг жилд хоёр удаа эрхлэн гаргадаг бөгөөд цар тахлын улмаас хэсэг завсарласан байна. Харин сүүлийн хоёр дугаарыг Монгол улсын Гадаад харилцааны яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэвлүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.