images

МУИС-ийн оюутнууд Азийн программчлалын олимпиадаас мөнгөн медаль авлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-15


     Азийн бүсийн оюутны программчлалын 46 дугаар олимпиад өчигдөр Хонконгод боллоо. Олимпиадад нийт 91 баг цахимаар оролцсон бөгөөд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн багш Г.Багаболд дасгалжуулагчтай Э.Жангар, Б.Бат-Эрдэнэ, Б.Хангал нарын бүрэлдэхүүнтэй оюутны “NUM-JBKH” баг мөнгөн медаль хүртсэн байна. Оюутнуудыг уралдааны бодлогыг бодох явцад урд, хойд талаас хоёр камераар бичихийн хамт мөн панорама камераар бичлэг хийж баталгаажуулжээ. Улмаар таван цагийн урт бичлэгийг шүүгчид нягтлан үзэж шалгаруулалт хийснээрээ энэ удаагийн олимпиад онцлог болсон байна. "NUM-JBKH” баг эхний бодлогыг бусад бүх багаас хамгийн түрүүнд буюу дөрвөн минутын дотор амжилттай боджээ. Багийн дасгалжуулагч багш Г.Багаболд 12 жилийн өмнө Хятадын Далянь хотод болсон программчлалын олимпиадад МУИС-ийн багийг удирдан оролцож мөнгөн медаль хүртсэн амжилтаа ийнхүү давтлаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.