images

Монгол, Чехийн хооронд шууд нислэгтэй болгох талаар ярилцжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-15


    Монгол улсаас Чех улсад суугаа Элчин сайд Д.Гансүх хоёрдугаар сарын 13-нд Прага хотын Вацлав Хавелын олон улсын нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал Иржи Постой уулзжээ. Уулзалтын үеэр хоёр тал Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг эхлүүлэх боломжуудын талаар ярилцаж, мэдээлэл солилцсон байна. Тус нисэх онгоцны буудал нь 2019 онд 18 сая зорчигч нэвтрүүлж байсан Чехийн хамгийн том нисэх буудал бөгөөд тэндээс Европын ихэнх орон руу, мөн Ази, Хойд Америк, Африк тив рүү шууд нислэг үйлддэг ажээ. Монгол, Чехийн талууд 2017 онд Агаарын харилцааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, түүнээс хойш шууд нислэг үйлдэх талаар яриа хэлэлцээр хийсээр байгаа юм. Улмаар 2021 оны 11 дүгээр сард Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Чех улсын Тээврийн сайд Ян Сехтертэй цахим уулзалт хийж, агаарын тээврийн салбарт туршлага судлах тухай санамж бичиг байгуулахын хамт Улаанбаатар-Прага чиглэлийн шууд нислэгийн тухай ярилцаж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.