images

70 гаруй малчин айл өвөлжөөний байшинтай  болжээ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-02-13


     Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 70 гаруй малчин өрх өвөлжөөний газраа тохижуулж, 2-4 өрөө байшинтай болсныг орон нутгийн хэвлэл мэдээлжээ.  Тус сум нь Хангайн нурууны салбар уулсын өвөр, өндөр уулсын бүсэд оршдог бөгөөд нэг малчин өрх хамгийн багадаа 200-400 малтай байдаг. Тэдгээр малчид хүйтний улиралд дулаан байшиндаа өвөлжиж, бусад улиралдаа монгол гэрээ барин хаваржаа, зусландаа нүүдэг болсон байна. Эрдэнэцогт сум нь засаг захиргааны хувьд зургаан багтай, хүн амын тоогоор аймагтаа тэргүүлдэг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.