images

10 баримт: “Боинг 747”

Б.Бадамзул

10 баримт

2023-02-08


53 жилийн түүхтэй “Боинг 747” онгоцыг өнгөрсөн нэгдүгээр сард сүүлийн удаа үйлдвэрлээд цаашид дахин шинээр үйлдвэрлэхээ болилоо.

1. “Боинг 747“ нь Америкийн нийслэл Вашингтон хот дахь “Boeing Commercial Аirplane” үйлдвэрийн дөрвөн хөдөлгүүрт тийрэлтэт онгоц юм.

2. Анхны “Боинг 747” онгоцыг 1968 он есдүгээр сарын 30-нд олон нийтэд танилцуулж байв.

3. Тус онгоц анх 490 зорчигчийн суудалтай, 20 сая долларын үнэтэй байжээ.

4. Улмаар 1969 оны хоёрдугаар сарын 9-нд анхны нислэгээ Нью-Йорк-Лондон чиглэлд үйлдсэн юм.

5. Энэ онгоц НАСА-гийн сансрын хөлгүүдийг тээвэрлэж байсан бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчийн “Air Force One” онгоцыг “Боинг 747”-д суурилан бүтээсэн юм.

6. “Боинг” 1990-ээд оны дундуур илүү дэвшилтэт хоёр хөдөлгүүртэй “777” онгоцыг, үүнээс 10 жилийн дараа 250 зорчигчийн багтаамжтай “Airbus A380”ыг танилцуулснаар зорчигч тээвэрт “Боинг 747”-ийн эрэлт буурч, ачаа тээвэрт голлон ашиглах болов.

7. Хамгийн сүүлийн “Боинг 747” долоо хоногийн өмнө үйлдвэрээс гарчээ.

8. Энэ онгоцны сүүлийн загварыг 2010-аад оны эхээр танилцуулсан бөгөөд тэр нь 50 зорчигч, 100 гаруй ачаа тээвэрлэх боломжтой “Боинг 747-8” загвар байлаа.

9. Өнгөрсөн хугацаанд энэ загварын агаарын хөлөг 1574-ийг үйлдвэрлэжээ.

10. 2023 оны байдлаар 450 “Боинг 747“ үйлчилгээнд хэвийн явж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.