images

10 баримт: “Эрдэнэс Тавантолгой”-д хэн ажиллах вэ?

Ж.Ариунгэрэл

10 баримт

2023-02-06


1.“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байрны нөөцийн сонгон шалгаруулалт амжилттай явагдаж дууссан хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдэгдэв.

2. Нээлттэй сонгон шалгаруулалтад 2955 иргэн оролцож 3544 анкет ирүүлжээ.

3. Шалгалтын тестийг Төрийн албаны зөвлөлийн шалгалтын программд үндэслэн гаргасан бол сонгон шалгаруулалтад төрийн хяналт тавих үүрэгтэйгээр оролцсон, ярилцлагыг мэргэжлийн хүний нөөцийн баг зохион байгуулсан гэнэ.

4. Ярилцлагын үр дүнд дадлага туршлагатай, олон улсын түвшинд ажиллах мэдлэг, ур чадвартай хүмүүс сонгогдсон хэмээн Д.Амарбаясгалан мэдэгдлээ.

5. Сонгогдсон хүмүүс өнөөдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газарт ашиг сонирхлын мэдүүлгээ өгнө.

6. Төрийн өмчит компаниудын нээлттэй, ил тод байдлыг хангах бодлогын хүрээнд “Эрдэнэс Монгол” компанид бүтцийн өөрчлөлт хийснээр энэ шалгаруулалтыг явуулах болсон юм.

7. Төрийн өмчийн компанийн хувьд Монголд анх удаа болж буй энэ шалгаруулалтыг 2022 оны 12 дугаар сарын 30-нд зарласан билээ.

8. Ингэхдээ "Эрдэнэс Монгол" ХК-ийн гүйцэтгэх захирлаас бусад 88 ажлын байранд шалгаруулж  авахаар зарласан юм.

9. Ажилд авах хүмүүс нь компанийн Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн, Үйлдвэр-технологийн, Санхүүгийн нэгдсэн удирдлага, Дотоод хяналт-эрсдлийн удирдлагын, Төслийн судалгаа-үнэлгээний, Хууль эрхзүй, Захиргаа удирдлагын гэсэн долоон газар, хэлтэст ажиллах алба хаагч нар юм.

10. Шинээр ажилд орох хүмүүсийн сарын цалин 4-12 сая төгрөг.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.