images

Монгол-Америкийн хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэлийг хангана

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-01-30


     Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын газрын Олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн дэд дарга Гэри Ренфроу, Холбооны нисэхийн захиргааны даргын үүрэг гүйцэтгэгч Билли Нолэн нартай 1 дүгээр сарын 24, 25-нд тус тус уулзлаа. Тээврийн аюулгүй байдлын газартай хийсэн уулзалтын үеэр хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэхийн тулд Аюулгүй байдлын шалгалтад бэлтгэх талаар ярилцжээ. Харин Холбооны нисэхийн захиргааны удирдлагатай хийсэн уулзалтаар IASA буюу Олон улсын нисэхийн аюулгүй байдлын үнэлгээнд бэлтгэх, зөвлөх үйлчилгээ авах талаар хэлэлцсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.