images

Монголд 2 тэрбум паундын санхүүжилт олгох боломжтой гэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-01-27


     Их Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч Д.Коучински, Экспортын санхүүжилтийн агентлагийн газрын захирал Вомик Шах нартай Шадар сайд С.Амарсайхан өчигдөр уулзлаа. Д.Коучински нь Британийн Засгийн газраас худалдаа, хөрөнгө оруулалтын өргөн боломжтой гэж тодорхойлсон 58 зах зээлийг хариуцсан 31 худалдааны элчийн нэг юм. Уулзалтаар Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд түшиглэн шинээр барих хотын дэд бүтцийн төсөл, хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхээр хийж буй ажлаа танилцуулжээ. Мөн Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн санхүүжилтийн хувилбарууд, өмнө нь хэрэгжүүлсэн төслүүдийн туршлага, төсөлд тавих нөхцөл, шаардлагын талаар ярилцсан байна. Энэ үеэр Британийн Экспортын санхүүжилтийн агентлаг өөрийн улсын экспортын бараа, үйлчилгээ орсон төслүүдэд зээл, баталгааны зарчмаар хоёр тэрбум орчим паундын төслийн санхүүжилт олгох боломжтой гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.