images

Өмнөговь аймгийг танилцуулсан сурах бичигтэй боллоо

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-01-25


     Өмнөговь аймгийн III сургуулийн газар зүйн багш Х.Туяа “Өмнөговь-Танин мэдэхүйн сурах бичиг” хэвлүүлжээ. Уг сурах бичгийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас дэмжин хэвлүүлсэн бөгөөд бүх ЕБС-ийн биологи, газар зүйн багш нарт гардуулан өгсөн байна. Ингэснээр дунд сургуулийн сурагчдыг нутгийнхаа түүх соёл, эртний үлэг гүрвэл, биологийн төрөл зүйлүүд, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцуулахаас гадна тухайн мэргэжлийн багш нарт өргөн хүрээтэй сургалтын гарын авлага юм. ​Сурах бичигт хичээлийн жилийн явцад сурагчдад танхимаас гадуур сургалтыг зохион байгуулах календарьчилсан хөтөлбөрийг хавсаргасан нь хүүхэд залуучуудад байгаль орчны боловсролыг бодитойгоор олгох боломжийг олгож байгаа юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.