images

10 баримт: Улаанбаатараас Сидней хүртэл гэр бүлээрээ

Б.Бадамзул

10 баримт

2023-01-25


1. Улаанбаатар хотоос Австралийн Сидней хүртэл гурван тив дамжин 50 мянга гаруй километр замыг газраар туулан аялахаар өнгөрсөн оны 6 дугаар сарын 26-нд Ш.Түвшинжаргалын гэр бүл Сүхбаатарын талбайгаас хөдөлсөн юм.

2. Аялалд гарахад бага охин нь ой хоёр сартай байв.

3. Тэд өнөөдрийн байдлаар 213 өдрийн аялал хийгээд байна.

4. Энэ хугацаанд 30 мянга орчим километр зам туулжээ.

5. Энэтхэгийн Шинэ Дели хотод очиход нь тус улсад суугаа Монголын Элчин сайд Д.Ганболд угтан авч гурван өдөр амраажээ.

6. 11 дүгээр сард Пакистанд очихдоо тус улсын Мултан хотын амьтны хүрээлэнд байдаг монгол тэмээн дээр очиж хөөслөхөд тэмээ уйлж, тэднийг дагасан гэнэ.

7. Мөн тус улсын бизнес эрхлэгч Хизар гэх хүн пакистанчууд Монголоос ноос авах сонирхолтойгоос гадна тэндээс Монгол руу жимс экспортлох үнэ төлбөр, ашиг боломжийн тул эргэн ирж бизнес хийхийг санал болгов.

8. Балбын нийслэл Катманду хотод мототаксигаар үйлчлүүлэхэд жолооч залуу нь “PUBG Mobile”-ын дэлхийн аварга шалгаруулах энэ жилийн тэмцээнд тусгай байр эзэлсэн Монголын “Godlike Stalwart”, “IHC Esports” багуудыг сайн мэддэг бөгөөд “Дэлхийн цахим одуудыг танилгүй яах вэ” гэсэн байна.

9. Тэдний гэр бүл өмнө нь Улаанбаатараас Лондон хүртэл 41 улсаар дамжин 46 мянган километр зам туулан аялж байсан туршлагатай.

10. Аялалд гарсан хүүхдүүдийнхээ зургийг аав нь гэрийнхээ ханан дээр ийн зуржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.