images

10 баримт: Нэг дор хоёр наадам

Н.Ариунсайхан

10 баримт

2023-01-23


1. Энэ оны өвлийн спортын улсын хамгийн том хоёр наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Орхон болон Баянхонгор аймаг өрсөлджээ.

2. Тус хоёр аймгийн газарзүйн байрлал, нийтийн тээвэр, цахилгаан холбоо, зам талбай, барилга байгууламж зэргийг харгалзаж наадам зохион байгуулах эрхийг өнгөрсөн оны 10 дугаар сард Орхон аймагт олгосон байна.

3. Ингэснээр Монголын бүх ард түмний өвлийн спортын XVI  наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам Орхон аймагт нэг дор хоёрдугаар сарын 6 - 13-ны өдрүүдэд болохоор товлогджээ.

4. Одоогоор бэлтгэл ажил амжилттай үргэлжилж байгаа бөгөөд уралдааныг зохион  байгуулахад 250 сая төгрөгийг зарцуулж байгаа аж.

5. Үүний 200 сая төгрөгийн санхүүжилтийг Биеийн тамир спортын улсын хороо гаргахаар болсон бол үлдсэнийг нь орон нутгийн төсөвт суулгасан.

6. Наадмыг зохион байгуулах, бэлтггэл ажлыг хангахад давхардсан тоогоор төрийн байгууллагын 170 гаруй албан хаагч болон сайн дурын ажилтан оролцож байна.

7. Орхон аймагт 2003 оноос хойш спортын гүйлтийн цана, биатлон, тэшүүр, хоккейн төрлүүдээр 10 удаагийн тэмцээн уралдааныг зохион байгуулж иржээ.  

8. Орхон аймаг, Эрдэнэт хотын бэлгэ тэмдэг хүчит арслан 16 дугаар наадмын бэлгэдэл бол Монголын хүүхдийн спортын өвлийн 7 дугаар наадмын бэлгэдэл нь  уламжлал ёсоор “Галхүү”  байгаа аж.

9. Наадмыг гүйлтийн цана, уулын цана, гүйлтийн тэшүүр, шорт трэйк, шайбтай хоккей, снөүборд гэсэн зургаан спортын төрлийн зай, ангиллаар зохион байгуулна.

10. Өвлийн спортын хоёр их наадамд нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгаас 700 тамирчид дасгалжуулагчид оролцоно. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.