images

Орхон аймаг: Нийтийн тээвэрт цахим карт нэвтрүүлэв

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-01-23


      Ирэх сарын нэгнээс Орхон аймгийн төв дотор нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ төлбөрийн цахим карт ашиглахаар болжээ. Тус аймаг нийтийн тээврийн үйлчилгээгээ цахимжуулах зорилгоор “EPASS” төслийг “СИМ” компанитай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Тэгвэл ирэх сараас эхлэн цахим төлбөрийн картыг хүүхэд, оюутан залуус, хөнгөлөлттэй зорчигч гэсэн дөрвөн төрлөөр гаргасан байна. Хөнгөлөлттэй зорчигчийн картаар оюутан, цагдаа, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжтой бол хүүхдийн картыг 6-12 насны хүүхдүүд ашиглах боломжтой. Харин 12-оос дээш насны хүүхдүүд энгийн картаар зорчих гэнэ. Картын үнийн хувьд энгийн карт 5000 төгрөг, хүүхдийн карт 4000 төгрөгөөр худалдаалагдах бөгөөд ахмадын болон хөнгөлөлттэй картыг эхний удаад үнэ төлбөргүй тараана. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.