images

10 баримт: Хятадын Цагаан сар

Б.Бадамзул

10 баримт

2023-01-23


1. "Чүнюн" буюу аялал жуулчлалын хамгийн оргил үе нь Хятадын хаврын баяраар тохиодог билээ. Ялангуяа энэ жил цар тахлын хөл хориг суларсан тул энэ сарын 7-ноос 2 дугаар сарын 15 хүртэл тус улсад 2.1 тэрбум хүн  нааш цааш аялах буюу зорчих төлөвтэй байгаа ажээ.

2. Тэдний талаас дээгүүр хувь нь гэр бүлээ зорьж байна.

3. “Trip.com” группын Цахим аялал жуулчлалын агентлагийн мэдээлснээр долоо хоногийн амралтын эхний өдөр улсын хэмжээнд жуулчдад зориулсан газруудын тасалбар захиалга өмнөх оны мөн үеэс 76 хувиар өсжээ.

4. Баруун өмнөд Хятадын жуулчид хамгийн их очдог газрын нэг Юньнань мужийн Дали хотын галт тэрэгний буудлын статистик мэдээллээс үзэхэд Дали руу хийсэн аяллын тоо 2019 оны мөн үетэй харьцуулахад 47 хувиар өссөн байна.

5. Мөн тус улсад туулайны кафегаар үйлчлүүлэгсэд олширчээ.

6. Сычуань мужийн Волоны Үндэсний байгалийн нөөц газрын Үржүүлэг судалгааны төвд 2022 онд мэндэлсэн 13 хулсны баавгайн бамбаруушны арвыг нь уламжлалт сар шинийн баярт зориулан олон нийтэд танилцуулжээ. Харин гурав нь эхээсээ холдох дургүй байсан гэнэ.

7. Хятадын Цагаан сарын баярт зориулж Нью-Йоркийн “Empire State Building” 1 дүгээр сарын 20-ны орой улаан өнгөөр гэрэлтэв.

8. Япон улс Токиогийн цамхагийг улаан өнгөөр гэрэлтүүлж сар шинийн мэндчилгээ дэвшүүлснээс гадна хоёр орны найрамдалт харилцааны 50 жилийн ойд зориулсан арга хэмжээг бямба гарагт зохион байгуулжээ. Энэ үеэр Хятадаас Японд аваачсан Шян Шян хулсны баавгайг Тянь Тянь туулайтай хөтлөлцсөн байгаагаар бэлгэ тэмдэг хийж, хоёр мянга гаруй бөмбөлөг тэнгэрт хөөргөснөөс гадна Хятад-Японы зуу гаруй хүүхдүүд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.

9. Калифорнийн “Disney” паркт өнгөрсөн баасан гарагт Цагаан сарын баяр тэмдэглэж, Хятад болон Азийн бусад улсын соёлд хүндэтгэл үзүүлэв.

10. Хятадад туулай жил нь аз, нигүүлслийг бэлгэддэг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.