images

Замд автобус нь эвдэрч 5 цаг саатсан Сүхбаатарын зорчигчдод Хэнтийнхэн хоол, цайгаар тусалжээ

Ж.Ариунгэрэл

Хөдөөгийн баясгалан

2023-01-23


     Өнгөрөгч бямба гарагийн өглөө Улаанбаатараас Сүхбаатар аймаг руу гараад Хэнтий аймгийн төв дээр эвдэрсэн хот хоорондын автобусны зорчигчдод Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнууд сайн дураараа тусалжээ. Гуч шахам зорчигчтой уг автобус Сүхбаатар аймгийн Дарьганга сум орохоор явж байсан бөгөөд оройн 16 цагийн үед эвдэрч улмаар Хэнтий аймгийн төв дээр таван цагийн турш саатжээ. Энэ мэдээг сонссон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнууд сайн дураараа туслахаар шийдэн нэн даруй зохион байгуулалтад орж зорчигчдод халуун хоол, цай, аарц хүргэсэн байна. Таван цагийн турш хүйтэн автобусанд байсан зорчигчдын нөхцөл байдлыг энэ тусламж ихээхэн хөнгөвчилсөн бөгөөд тэд Хэнтийн нөхдөд баярласан талархснаа зүйл бүрээр илэрхийлжээ. Автобус тэр шөнөдөө багтан замдаа гарч, зорьсон газраа саадгүй хүрсэн гэж зорчигчдын төлөөлөл өнөөдөр манайд мэдээллээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.