images

10 баримт: Мадоннагийн аялан тоглолт

Н.Ариунсайхан

10 баримт

2023-01-19


Поп дуучин Мадонна "Holiday" нэртэй синглийнхээ 40 жилийн ойг угтаж, түүхэн хит дуунуудаа багтаасан анхны аялан тоглолтоо хийхээр зэхэж байна.

1. Дуучин, ая зохиогч, жүжигчин Мадонна Луиза Чикконе Мичиган мужийн Бэй хотод 1958 оны 8 дугаар сарын 16-нд төржээ. 

2. Тэрбээр анх 1980 онд тайзан дээр гарч байжээ.

3. Мадонна 2003 онд анх хэвлэгдсэн "Англи сарнай" номоо хэвлүүлснээсээ хойш хүүхдийн 20 гаруй ном бичжээ.

4. Тэрбээр өвдөг, ташаандаа  гэмтэл авснаас зарим тоглолтоо цуцалж байв.

5. Түүний  IQ 140 гэсэн үзүүлэлттэй.

6. Тэрбээр өөрийнхөө амьдралын түүхээр кино хийхээ амласан.

7. Түүний нөхөр нь Английн алдартай кино найруулагч Гай Ричи. 

8. Мадонна энэ аялан тоглолтоороо 1983 онд гарсан анхны цомгоос эхлээд 2019 оны "Madame X" хүртэлх карьерынхаа туршид гаргасан бүх шилдэг дуугаа дуулна.

9. Энэ удаагийн аялан тоглолт 7 дугаар сард Канадын Ванкувер хотоос эхэлж, Нью-Йорк, Барселона, Парис, Стокхольм хотуудаар үргэлжлэн 12 дугаар сарын 1-нд Амстердамд дуусна.

10. 2008-2009 онд хийсэн "Sticky and Sweet Tour" аялан тоглолт нь 411 сая доллар буюу 335 сая паундын орлого олжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.