images

10 баримт: Хятад автобус

Ж.Ариунгэрэл

10 баримт

2023-01-19


1. Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд 224-ийг худалдан авснаас эхний 117 нь Улаанбаатарт ирээд буй автобусыг үйлдвэрлэгч нь Хятадын Шямэнь хотын “Golden Dragon” компани юм.

2. Шямэнь хот нь Хятадын зүүн өмнөд нутгийн далайн эргийн Фужянь мужид байдаг.

3. “Golden Dragon” компани 1992 онд байгуулагджээ.

4. “Golden Dragon” гэдэг нь “Алтан луу” гэсэн үг.

5. 2021 оны байдлаар 4300 ажилтантай, үйлдвэрлэлийн талбай нь 310,000 м/кв.   

6. Компани жилдээ дээд тал нь 50 мянган ширхэг төрөл бүрийн автобус, мөн жийп машин үйлдвэрлэдэг. Үүнд бүрэн цахилгаан автобус, машин орно.

7. “Golden Dragon” Хятадын автобус үйлдвэрлэгчид дотроо эхний 10-т багтдаг бөгөөд 2022 онд Хятадын хамгийн үнэ цэнтэй 500 брэндийн нэг болжээ.

8. Бүтээгдэхүүнээ Ази, Ойрх Дорнод, Африк, Өмнөд Америкийн 120 гаруй оронд гаргадаг.  

9. Компани 2010 онд Финлянд улсад 10 автобус борлуулснаар Скандинавын хойгийн зах зээлд анх удаа гарчээ.

10. Үлдсэн 107 автобус Монголд ирэх хоёрдугаар сард ирнэ.

 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.